БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн 3 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-07-04 14:50:01

Өлгий, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 85 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд сумдын наадам энэ сарын 7-ны өдрөөс Баяннуур сумын баяр наадмаар эхэлнэ. Алтанцөгц, Цэнгэл сум болон Цагааннуур тосгон үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэнэ.


Аймаг байгуулагдсаны 85 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг аймгийн төв Өлгий суманд энэ сарын 10, 11-ний өдрүүдэд тэмдэглэнэ.

 

Сумдын наадмын хувьд хувьд Баяннуур сум долоодугаар сарын 7-нд, Ногооннуур сум 7, 8-нд, Буянт сум 8, 9-нд, Алтай сум 8, 9-нд, Бугат сум 9-нд, Сагсай сум 9-нд, Дэлүүн сум 9-нд, Улаанхус сум 9, 10-нд, Булган сум 10, 11-нд, Толбо сум 10, 11-нд тус тус баяр наадмаа хийнэ.

 

Үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой нь энэ жил тохиож байгаа Алтанцөгц сум долоодугаар сарын 17, 18, 19-нд, Цэнгэл сум 23, 24, 25-нд, Цагааннуур тосгон 25, 26, 27-ны өдрүүдэд тус тус наадмаа тэмдэглэнэ.

 

Харин Баян-Өлгий аймгийн анхны дарга, Ховд аймгийн дарга болон орлогч даргаар ажиллаж байсан төр, нийгмийн зүтгэлтэн Бажийн Хаби агсны мэндэлсний 125 жилийн ойг ирэх намар тэмдэглэнэ.

 

Мөн аймгийн хэвлэл мэдээллийн ууган байгууллагуудын нэг Олон нийтийн радио байгуулагдсаны 60 жилийн түүхэн ойг 9 дүгээр сарын 11-ний өдөр тэмдэглэх юм.

関連ニュース