ДОРНОГОВЬ: Цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-06-30 16:42:07

Сайншанд, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Алтанширээ суманд аймгийн төсвийн 432 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 35/0.4 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөлийн ажлыг “Дорноговь Уртын уул” ХХК гүйцэтгэж байна.


Тус суманд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа бөгөөд үүнийг дагасан жижиг, дунд үйлдвэрлэл хөгжсөнөөр цахилгааны эрэлт хэрэгцээ ч  нэмэгдэх тооцоог гаргажээ.


Тиймээс цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөснөөр Алтанширээ сумын нийт өрхийн цахилгааны хүчин чадал нэмэгдэнэ хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Тус сум 1200 гаруй хүн амтай бөгөөд аймгийн төв Сайншанд сумаас 100 гаруй км зайтай. 


関連ニュース