ХОВД: Залуусын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө боловсруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-25 07:56:50

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Ховд аймаг 91 мянга гаруй хүн амтай. Үүний 34 хувь нь 15-34 насны залуус юм.


Иймээс залуусын хөгжлийг дэмжих, оролцоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбар дундын уялдаа холбоог бэхжүүлэх уулзалтыг энэ сарын 24-нд зохион байгууллаа. 


Уулзалтад Ховд аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, төрийн бус байгууллагын тэргүүнүүд оролцсон юм.


Тус уулзалтаар Ховд аймгийн залуучуудын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах ба ажлын баг байгуулахаар болжээ. 

Дээрх төлөвлөгөө нь залуусын бүх талын хөгжил, оролцоо, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэх юм. 

 

関連ニュース