Бразил улс клубүүдийн ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-21 16:26:25

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 21. /ТАСС/. Дөрвөн жилийн дараа болох клубүүдийн ДАШТ-ийг Бразилд зохион байгуулах сонирхолтой байгаагаа Бразилын хөл бөмбөгийн холбооны /CBF/ тэргүүн Самир Ксауд ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантинотой уулзах үеэрээ илэрхийлжээ.


Энэ өдрүүдэд АНУ-д шинэ зохион байгуулалтаар болж буй ДАШТ-д анх удаагаа 32 баг оролцож байгаа юм.


“Урьдчилсан уулзалтын явцад миний бие АНУ-д болж буй ДАШТ-ий зохион байгуулалт болон Бразилын багуудын ур чадвар өндөр түвшинд байгааг онцлоод, дараагийн ДАШТ-ийг Бразилд явуулах саналыг дэвшүүлсэн. Үүнийг Ж.Инфантино талархан хүлээж аваад, ийм боломж бий гэдгийг хэллээ. Одоо бид үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно” хэмээн С.Ксауд ярив.   


O Globo сонинд бичсэнээр, ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтэй өөр нэгэн улс байгаа нь Австрали ажээ. 2023 онд эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ-ийг амжилттай зохион байгуулсан австраличууд клубүүдийн ДАШТ-2029-ийг нутагтаа явуулахын тулд хүсэлтээ өгөхөөр бэлтгэж байгаа гэнэ. Гэхдээ зохион байгуулагч орныг тодруулахтай холбоотой нарийн ширийн зүйлүүдийг Инфантино одоогоор тодорхой болгоогүй байгаа ажээ.


Бразил улс 1950 ба 2014 оны шигшээ багуудын ДАШТ-ээс гадна Америкийн цомын тэмцээнийг /хамгийн сүүлд 2019 ба 2021 онуудад/ хэд хэдэн удаа амжилттай зохион байгуулсан юм. 

関連ニュース