ДОРНОД: Элсэлтийн шалгалтыг 941 сурагч өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд энэ жилийн 829, өмнөх жилийн 112 төгсөгч элсэлтийн шалгалт өгч байна.
Тодруулбал, математикийн хичээлээр 663, англи хэлээр 583, нийгэм судлалаар 547, монгол хэлээр 262, физик болон биологи, химийн хичээлээр 477, газарзүй болон түүхээр 49 төгсөгч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.
Дорнод аймгийн хувьд 2016 оноос элсэлтийн шалгалтад бэлтгэх эрчимжүүлсэн сургалтыг зохион байгуулж, 800 оноо авсан багш, сурагчдыг
урамшуулж ирсэн. БШУГ-ын дарга Ч.Ариунаа, “Цаашид массын амжилт буюу анги,
сургуулиараа жигд үр дүн үзүүлсэн сургууль, багш, сурагчдыг урамшуулахад
анхаарна” гэв.