Монгол залуус АНУ-ын улс төрийн тогтолцоо, олон нийтийн байгууллагын үйл ажиллагаатай танилцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-09 14:56:22

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр MUNCEP-2025 хөтөлбөрийн оролцогчоор шалгарсан А.Одонтуяа, Г.Тэргэл, Ж.Саруул-Эрдэнэ нарыг энэ сарын 4-нд ЭСЯ-нд хүлээн авч уулзан, баяр хүргэв.

 

Тус хөтөлбөрт оролцогчид АНУ-ын Конгрессын ажлын алба, томоохон судалгааны хүрээлэн, олон нийтийн байгууллагад зургаадугаар сарын 2-ноос наймдугаар сарын 1-нийг хүртэлх хоёр сарын хугацаанд дадлагажиж, АНУ-ын улс төрийн тогтолцоо, олон нийтийн байгууллагын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ иргэний оролцоо, манлайлагчдын ур чадварт суралцах юм.


Монгол Улс, АНУ-ын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах ирээдүйн манлайлагчдыг төрүүлэх зорилготой Mongolian-U.S.National Civic Engagement Program (MUNCEP) хөтөлбөрийг Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-наас санаачлан АНУ-ын Азийн хүрээлэнтэй хамтран 2022 оноос хэрэгжүүлж байна гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.




関連ニュース