УВС: Ихэнх нутгаар бороотой байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Аймгийн ихэнх нутгаар өчигдөр бороо орж, шөнөдөө бага зэрэг шиврээд өглөөгүүр дахин орж байна.
Баруунтуруун, Өндөрхангай, Зүүнхангай, Хяргас, Малчин, Зүүнговь сумын нутгаар өнөөдөр бороо орно.
“Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өчигдөр 20.00 цагийн үед үүлэнд зориудаар нөлөөлсөн. Одоогоор нийт нутгаар шиврээ бороотой
байна. Улаангомд өдөртөө 12-14 градус, шөнөдөө 1-3 градус дулаан хононо. Маргааш өдөртөө ихэнх
нутгаар сэрүүвтэр байна. Уулархаг нутгаар 5-10 градус, бусад нутгаар 11-16
градус дулаан байна” хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын синоптик
инженер Д.Нацагдорж мэдээллээ.