УВС: Да лам Цэрэнчимэдийн дурсгалд зориулан Богд хааны бүтээлгэсэн хөшөө Хяргас суманд бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Хяргас суманд байдаг энэхүү хөшөөг Да лам Цэрэнчимэдийн гэгээн
дурсгалд зориулан Богд хаан бүтээлгэж байжээ.
Уг хөшөөний суурин дээр "Их Монгол Улсын Нарангэрэлт Түмэн наст Богд эзэн хааны зарлиг. Сайд чин сүжигт, чин ван лам Цэрэнчимэд болбаас нас бие бага цагаас элдэв хэрэгт чармайн зүтгэж явсаар тулгар төр байгуулахад онц зүтгэсэн их гавьяат шударга сайд бөгөөд эзэн ба улсын төлөө хязгаарын албанаа зүтгэн амь биеийг умартаж явсаар өвчнөөр үгүй болсон нь үнэхээр хөөрхий. Миний дотор их л энэрэн үзэж нэхэж өргөмжлөн үнэн бишрэлт цол нэмэн сайшааж, гэрэлт хөшөө чулуу сийлж гавьяат сайдад их журмыг илэрхийлтүгэй. Олноо өргөгдсөний дөрөвдүгээр оны таван сарын хорин" гэжээ.
Уг хөшөө ийнхүү Хяргас сумын нутагт 100 гаруй жил оршиж байна.
Да лам Цэрэнчимэд нь 1972 онд одоогийн Төв аймгийн Лүн
суманд эгэл ард Гомбын хүү болон мэндэлжээ. Тэрээр Монгол Улсын тусгаар
тогтнолын төлөө тууштай тэмцэгч байсан бөгөөд бага наснаасаа эхлэн хийдэд
шавилан сууж эрдэм ном шамдан сурчээ. 1914 онд Баруун хязгаарыг тохинуулах
сайдаар томилогдон, манж нарыг Монголын газар нутгаас хөөн гаргах ажлыг удирдаж
яваад учир битүүлгээр насан өөд болжээ.
Тус хөшөөг 2011 оны долоодугаар сард Монгол Улсын ЗГХЭГ-аас сэргээн засварласан юм.