НИТХ: Нийтийн эзэмшлийн авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журмыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаан өнөөдөр хуралдана.
Хуралдаанаар:
-Нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, сангийн хөрөнгийг бүрдүүлэх,
захиран зарцуулах, хяналт тавих журам
-Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн авто зогсоолыг төлөвлөх, барьж
байгуулах журам
-Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд
хязгаар тогтоох тухай
-Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
-Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах
тухай
-Амьтны хүрээлэн ажиллуулах журам
-Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хязгаарыг тогтоож, журам батлах
болон бусад асуудлыг хэлэлцэх юм.