Эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд 272.4 мянган иргэн хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-08-24 13:30:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд ЭМЯ-наас Иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажлын явцыг танилцуулжээ.


Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 272.4 хамрагдсан байна. Үүний 55.3 хувь нь эмэгтэй, 44.6 хувь нь эрэгтэйчүүд байна. Нийт хамрагдсан иргэдийн 51.4 хувь Улаанбаатарт, 48.5 хувь нь орон нутгийн иргэд байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Тэрбээр, “Үзлэгт хамрагдсан иргэдээс 136.1 мянган иргэнд давхардсан өвчлөл бүртгэгдсэн байна. Тухайлбал, хоол боловсруулах тогтолцооны эмгэг, дотоод шүүрэл, шээс, бэлгийн зам, амсьгалын замын өвчинтэй байгаа юм. Эрүүл мэндийн үзлэг, оношилгоог насны 6 багцад хуваарилсан. Хөдөө орон нутгийн чадавхыг нэмэх үүднээс нийслэлийн 5 дүүрэ, 21 аймагт Эрүүл мэндийг дэмжих төв байгуулсан. Ингэснээр орон нутагт урьдчилан сэргийлэх үзлэг хийх боломжийг бүрдүүлсэн. Гэхдээ сумын түвшинд энэ үзлэгийг хийх боломжгүй бөгөөд иргэд аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хандах юм. Учир нь сумын эмнэлэгт хүний нөөц болон тоног төхөөржм хангалтгүй” гэв.


Урьдчилан сэргийлэх үзлэгийн үеэр хортой болон хоргүй хавдрын 844 сэжигтэй тохиолдол илэрсэн. Үүний 201 нь хортой байх магадлалтай байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцолсон юм.

関連ニュース