Цагааннуур сумын нутагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-10-15 15:58:13

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн Бусын гол гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 340 км, сумын төвөөс баруун хойд зүгт 76 км-т энэ сарын 14-ний өдрийн 9 цаг 52 минутад 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цагааннуур сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй гэж мэдээлэв.

 

関連ニュース