АСЕМ-ын үеэр зам дагуух ТҮЦ-үүдийг нүүлгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМАСЕМ-ын уулзалт болохтой холбогдуулан 13 гудамжны зам дагуу байрлаж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж эхлээд байна.
Иргэн, аж ахуйн нэгжүүд нүүлгэсэн түргэн үйлчилгээний цэгүүдээ 7 дугаар сарын 20-ноос хойш зөвшөөрсөн байршилд буцааж байршуулах гэнэ. АСЕМ-ын хурлыг зохион байгуулах Үндэсний зөвлөлөөс түргэн үйлчилгээний цэгүүдэд шаардах хуудас хүргүүлж, албадан нүүлгэж байгаа ч зочид төлөөлөгчид зорчих зам маршрутын дагуу дур мэдэн дахин байршуулах явдал гарчээ. Төрийн байгууллагын албан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, төрийн тусгай хамгаалалтын хуулийг зөрчсөн иргэн аж ахуйн нэгжид хатуу хариуцлага тооцож, албадан нүүлгэхийг анхааруулсан байна.
Б.Заяа