Сэлэнгэ мөрөнд осолдсон эмэгтэйн цогцос 43 хоногийн дараа олджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-06-06 13:28:17

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн Тэгш булан гэдэг газар 10 хүн Сэлэнгэ мөрнийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн усанд осолдсон.  

Эрэн хайх ажиллагааг 5 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл зохион байгуулж, 4 хүний цогцсыг олж, 3 хүний цогцос олдоогүй тул эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байсан. Энэ сарын 3-ны өдөр Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн Эрлийзийн ферм гэдэг газар Сэлэнгэ мөрнөөс 32 настай иргэн У-ийн цогцос олдсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Сэлэнгэ мөрөнд осолдсон эмэгтэйн  цогцсыг уснаас  гаргаж,  Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.


関連ニュース