АНУ-д хүчтэй шуурганы улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2020-04-14 18:12:29

ВАШИНГТОН. /ABC/. АНУ-ын өмнөд нутгийг өнгөрсөн ням гаргаас даваа гаргийн өглөө хүртэл дайран өнгөрсөн хүчтэй шуурганы улмаас 32 хүн амиа алдаж, олон зуун мянган өрхийн цахилгаан тасалджээ.


Алабама, Жоржиа, Луизиана, Миссисипи муж улс хар салхи дэгдсэнтэй холбогдуулан онцгой байдал зарласан бөгөөд уг байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хар салхи үүсэж, үерийн гамшиг нүүрлэж, том хэмжээтэй мөндөр орсон байна.


Хүчтэй шуурганы улмаас Миссисипид 11, Өмнөд Каролинад ес, Жоржиад найм, Арканзаст нэг хүн нас баржээ. Түүнчлэн хувийн нисэх онгоцнууд, нисэх онгоцны байр эвдэрсэнтэй холбоотойгоор Луизиана муж улсын “Monroe” нисэх буудлын бүх нислэгийг дахин мэдэгдэл гарах хүртэл цуцалжээ.


Мөн даваа гаргийн оройны байдлаар шуурганаас үүдэлтэй цахилгааны гэмтлийн улмаас 970 мянга гаруй хүн гэрэл цахилгаангүй байжээ. Цагаан ордонд даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхийлөгч Дональд Трамп амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд, манай засаг захиргаа хохирол амссан бүлгүүдэд туслахын тулд бүхий л хүчин чармайлтыг гаргана гэж мэдэгдсэн байна. 

関連ニュース