Д.Трамп нар, салхины эрчим хүчинд татаас олгохыг зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар, салхины эрчим хүчний салбарт төрөөс татаас олгохыг зогсоох тухай зарлигт гарын үсэг зурсан тухай Цагаан ордны хэвлэлийн алба даваа гарагт мэдээлжээ.
Уг зарлигт АНУ-ын засгийн газар удаан хугацааын турш татвар төлөгчдийн мөнгийг өндөр үнэтэй, найдваргүй эрчим хүчний эх үүсвэрүүдэд зарцуулж ирсэн гэж дурдаад нар, салхины эрчим хүчний төслүүдийг өргөжүүлснээр “хүртээмжтэй, найдвартай дотоодын эрчим хүчний эх үүсвэрүүдийг шахан, эрчим хүчний сүлжээний үйл ажиллагааг доголдуулж байна” гэж онцолсон байна.
Түүнчлэн ногоон эрчим хүчний салбарт олгодог татаас нь АНУ-ыг "гаднын өрсөлдөгчдийн хяналтад байдаг нийлүүлэлтийн сүлжээнээс хараат болгож байгаа тул үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна" гэж дурджээ