MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Сирид агаарын цохилтын улмаас 18 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-22 16:42:36
Yesukheitumur Tumurbaatar

ДАМАСК. /Anadolu/. Сирийн баруун хойд нутгийн гал зогсоох дэглэм тогтоосон бүсэд агаарын цохилт өгсний улмаас 18 хүн  амиа алдсаны гурав нь хүүхэд байсан гэж Цагаан дуулга иргэний хамгааллын агентлаг мэдээллээ.


Тус агентлагийн мэдээлснээр, Башар аль-Асадын хүчин ОХУ-ын сөнөөгч онгоцнуудын дэмжлэгтэйгээр Сирийн Идлиб мужийн Маар Шрин, Жибала, Кафаррума, Саракиб, Хан Шейхун хотын орон сууцны хорооллуудад агаарын цохилт өгсөн байна.


Агаарын цохилтын улмаас 10 хүн шархадсан бөгөөд тус бүс нутагт уг үйл ажиллагаа үргэлжилж байгаатай холбоотойгоор хохирогчдын тоо нэмэгдэх халдлагатай байна гэж “Anadolu” агентлагийн сурвалжлагч Анас Диаб мэдээлжээ.


Өнгөрсөн 9 дүгээр сард ОХУ болон Турк Идлиб мужийг гал зогсоох бүс болгохоор тохиролцсон. Ийм бүсэд түрэмгийлсэн үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглосон юм. 


関連ニュース