Д.Трампын “алтан карт” хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа “Трампын алтан карт” визийн хөтөлбөрийг лхагва гаргаас албан ёсоор хэрэгжүүлж эхэлжээ. Уг хөтөлбөр нь гадаадын иргэдэд АНУ-д амьдрах зөвшөөрлийг өндөр үнээр шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.
Хүсэлт гаргагчид “Trumpcard.gov” цахим хуудсаар Дотоодын
аюулгүй байдлын яаманд 15 мянган ам.долларын хураамж төлөх ёстой. Дараа нь АНУ-д
амьдарч, ажиллах боломжийг олгодог “Ногоон карт”-тай төстэй визийг авахын тулд
1 сая ам.долларын “хувь нэмэр” оруулах ёстой бөгөөд цахим хуудсанд үүнийг “бэлэг”
гэж нэрлэсэн байна.
“Ерөнхийдөө энэ бол Ногоон карт, гэхдээ хавьгүй илүү юм. Илүү
хүчирхэг байдлаар авах арга зам гэж хэлж болно. Гайхалтай хүмүүст олгох ёстой” гэж
Д.Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд хэлжээ. Худалдааны сайд Ховард Лутникийн
хэлснээр, бүртгэлийн өмнөх шатанд 10 мянга орчим хүн алтан карт авахаар
бүртгүүлсэн бөгөөд цаашид олон хүн бүртгүүлэх төлөвтэй байгаа ажээ.
“Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бид ийм картыг мянга мянгаар
нь зарж, тэрбум тэрбум доллар босгоно гэж би бодож байна” хэмээн Х.Лутник “Reuters”
агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Алтан картын хөтөлбөр нь эдийн засагт
ашиг тусаа өгөх хүмүүсийг АНУ-д авчрах болно гэдгийг тэрбээр онцолсон байна.
Ulaanbaatar