Казахстаны эдийн засаг - тооны хэлээр
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 2023 оны эцсээр болсон Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн хуралдааны үеэр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэлэхдээ, дэлхий даяар байдал тогтворгүй байгаа энэ үед тус улсын эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр байгааг тэмдэглэн хэлж байв. “Инфляцийн дарамт, олон улсын ложистикийн сүлжээнд гарсан хүндрэл, бүс нутгуудад дэгдсэн хямрал сөргөлдөөн, хориг арга хэмжээ зэрэг нь дэлхийн эдийн засгийн хөгжлийг хойш нь татаж байна. Ийм хүнд нөхцөлд Казахстаны эдийн засгийн өсөлт 4,9 хувьтай гарах төлөвтэй байна” гэдгийг тэрбээр дурдсан юм.
208日