Хадгаламж зээлийн хоршоодын зээлийн жигнэсэн дундаж сарын хүү 2023 онд 2.43 хувьтай гарчээ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол улсын хэмжээнд Санхүүгийн зохицуулах хороо, хоршооны тусгай зөвшөөрлийг (2023 оны 1 дүгээр сарын 6-нд хуульд өөрчлөлт орсон) хугацаагүй олгох болжээ. Тус хорооноос хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 191 хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ) 2023 оны байдлаар, 61 салбар, 1035 ажилтан, 72521 гишүүн (72,253 иргэн, 268 хуулийн этгээд)- тэйгээр 21 аймаг, нийслэлийн 8 дүүрэгт үйл ажиллагаа явуулж гишүүддээ үйлчилж байна.
451日