Монгол Улсын иргэд 17.6 их наяд төгрөгийн хадгаламжтай
ТОЙМ
Улаанбаатар,
2024 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Энэ оны 9 дүгээр сарын эцэст
урьдчилсан гүйцэтгэлээр гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 1.2 их наяд төгрөг болж,
2023 оны мөн үеийнхээс 152.7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Гадаад цэвэр
актив 8.4 их наяд төгрөг болж,
2023 оны мөн үеийнхээс 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Дотоод цэвэр актив
33.4 их наяд төгрөг болж 6.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн
байна.
Төгрөгийн
хадгаламж 20.6 их наяд төгрөг болж 2023 оны мөн
үеийнхээс 5.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Арилжааны
банканд байгаа төгрөгийн хадгаламжийн хувьд:
- 17.6 их наяд
төгрөг нь иргэдийнх,
- 3.0 их наяд төгрөг
нь аж ахуйн нэгж, байгууллагынх,
Валютын
хадгаламж 4.4 их наяд төгрөг болж, 2023 оны мөн үеэс 621.7 тэрбум төгрөгөөр
буурчээ.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 9 дүгээр сарын эцэст 35.2 их наяд төгрөг болж, 2023 оны мөн үеийнхээс 9.1 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Зээлийн өрийн үлдэгдлийн хувьд:
- 60.0 хувь нь иргэд,
- 37.9 хувь нь хувийн байгууллага,
- 0.6 хувь нь төрийн байгууллага,
- 1.4 хувь нь санхүүгийн байгууллагынх
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 9 дүгээр сарын эцэст 31.9 их наяд төгрөг болж, 2023 оны мөн үеийнхээс 9.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн аж. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.7 хувийг эзэлж байна.
Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 9 дүгээр сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж, 2023 оны мөн үеийнхээс 124.0 тэрбум төгрөгөөр буурчээ. Энэ нь зээлийн өрийн үлдэгдлийн 3.7 хувийг эзэлжээ.
Чанаргүй
зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны 9 дүгээр сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж,
2023 оны мөн үеийнхээс 215.1 тэрбум төгрөгөөр буурсан байна. Энэ нь зээлийн өрийн
үлдэгдлийн 5.6 хувийг эзэлсэн аж.
Ипотекийн зээлийн үлдэгдлийн 8.6 их наяд төгрөг хэвийн, 127.4 тэрбум төгрөг анхаарал хандуулах, 87.2 тэрбум төгрөг чанаргүй зээлийн ангилалд орсон аж.
Монгол Улсын
иргэд банканд 17.6 их наяд төгрөгийн хадгаламжтай нь дээрх мэдээллээс харагдаж байна. Гэхдээ
хадгаламжийг хоёр нугалах хэмжээ /35.2 их наяд/-ний зээл иргэд
болон аж ахуйн нэгжүүдийн нэр дээр
байгааг мартаж болохгүй.