"Гурвансайхан" нисэх буудлын хөөрч, буух хучилттай зурвасыг засаж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИНЕГ-ын НААХЗА-ны байцаагчийн 2020 оны дүгнэлтээр Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан” нисэх буудлын хөөрч, буух хучилттай зурвасын гадаргууд элэгдсэн тул хүчитгэх шаардлагатай дүгнэлт гаргажээ. Энэ дагуу 2023 оны төлөвлөгөөнд тусгаж, хөөрч, буух хучилттай зурвасын засварын ажлыг энэ сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 15 хүртэл хийж гүйцэтгэх юм.
682日