Эцэг, эхчүүдийн саналыг нэгтгэн зөвлөмж гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. БСШУСЯ-наас “Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр Багшийн хөгжлийн ордонд зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнөөр багш нар болоод эцэг эхчүүдийн саналыг нэгтгэн зөвлөмж гарган сургуулиудад хүргэх юм байна.
“Тогтвортой хөгжил-ерөнхий боловсрол-2018” зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй “Хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоо” зөвлөгөөнд, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир нарын албаны хүмүүс болон нийт 9 дүүргийн 165 эцэг эх, 20 гаруй багш оролцлоо.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ, “Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Ирэх хичээлийн жилд эцэг эхчүүдийн саналыг авч, Боловсролын тухай хуульд тусгах зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөс гарсан бүх зөвлөмжийг улсын сургуулийн сурагч бүрийн эцэг эхчүүдэд танилцуулна. Боловсролын тухай хуульд хүүхдийн сурч боловсроход эцэг, эхчүүдийн оролцоог хангахуйц өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Иймд эцэг эхчүүд та бүхэн салбар яам болоод сургууль, багш нартайгаа хамтран ажиллаж хүүхэд, ирээдүйнхээ боловсролд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна” хэмээв.
Уг зөвлөгөөнийн үеэр эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдийн биед хортой хүнсний төрлүүд болох хийжүүлсэн ундаа, шарсан, хуурсан бүтээгдэхүүн болон бусад хориглосон бараа бүтээгдэхүүнийг сургуулийн цайны газарт худалдуулахгүй байх саналыг гаргасан юм.

С.Мөнхбаатар