1000 хүүхэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл, цүнхтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-08-27 15:34:52
Улаанбаатар./МОНЦАМЭ/.Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны санаачилгаар Нийслэлийн ЗДТГ, Монголын Санхүүгийн зохицуулах хороо хамтран “1000 цүнх” арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд  зохион байгуулав.


Гурав дахь жилдээ болж буй тус арга хэмжээний хүрээнд амьжиргааны түвшин доогуур 1000 гаруй айл өрхийн 14-өөс доош насны ЕБС-ийн сурагчдад иж бүрэн хичээлийн хэрэгсэл, цүнх гардууллаа. 

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нь “1000 цүнх” хөтөлбөр арга хэмжээг эхлүүлснээс хойш нийт 3000 гаруй хүүхдэд  цүнх бэлэглэж, тэдний сурч боловсроход  хувь нэмэр  оруулжээ.

С.Мөнхбаатар
Related news