Бранденбург мужийн Шонофелд дүүргийн Засаг дарга "Хангарди” одон хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Монгол Герман улсын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлэн Холбооны Бүгд найрамдах Герман улсын иргэн Бранденбург мужийн Шонофелд дүүргийн Засаг дарга Удо Хаазег нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан гардуулав.
ХБНГУ-ын Бранденбург мужийн Шонофелд дүүргийн Засаг дарга Удо Хаазе “Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд ялангуяа Баянгол дүүрэгтэй хамтарч олон ажил хийж өрнүүлсэн. Цаашид бидэнд хийх ажил их байна. Хамтын ажиллагааныхаа хүрээнд Агропаркын ажилтай танилцлаа. Тус паркад ажиллах хүмүүсийг сургах, тоног төхөөрөмжөөр хангах, жижиг музейг тохижуулах ажлыг бүрэн хийнэ гэдгээ амлаж байна” гэлээ. Холбооны Бүгд найрамдах Герман улсын Бранденбург мужийн Шонофелд дүүрэг нийслэлийн Баянгол дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоож олон ажлыг амжилттай хэрэгжүүлсээр иржээ.