Тээл багийн буга согоо хүнээс үргэдэггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 15:01:50

2015 оны тавдугаар сарын 29 буюу зуны тэргүүн сарын 11-ний могой өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн байгаль хамгаалагч Т. Батжаргалтай уулзаж хууч дэлгэснээ сөхөн толилуулъя.

Тэрээр Хан-Өндөр хайрханы рашааныг сайхан тохижуулах санаатайгаа ил хэлээд, тэнд байгаль хамгаалагчаар  ажиллаж байхдаа тус нурууг Монгол Улсын тусгай хамгаалалтанд авахад гар бие оролцсоноо дурсан дурьдлаа.

Тэгээд Хан-Өндөрөөс тус багд томилогдон ирэхэд  энэ газар гөрөөс  элбэг  харин 4 согоо 2 буга л байжээ. Тэгвэл хэдхэн жилийн дотор буга согоо өсч, одоо 20-30-аараа сүрэглэн хүнээс ч айхгүй бэлчдэг болсон байна.

Хужирт, Тээлийн нурууны битүү ой ногоорон харагдаж энэ нутагт ан  хийж, ургаа мод унагах нь битгий хэл сүлжилдсэн автозам ч алга байснаараа Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Булган, Эрдэнэбулган, Ихтамир сумаас ялгаря байлаа. Өөрөөр хэлбэл, байгаль хамгаалагч Т.Батжаргалын зүг сэтгэлээсээ ажилдаа санаачилгатай тууштай ханддагийн нэгэн илрэл болой..

Тэрээр би байгаль хамгаалагчаар 17 дахь жилдээ ажиллаж байна. Манай Тээл багд хус, шинэс голчлон, бага зэрэг бургас ургадаг. Эндэхийн буга согоо тарвагыг өдөр бүр бараг хоньчлон хардаг. 5 жилийн өмнө энд ирээд ойг эрүүлжүүлэх, хортон шавьжтай тэмцэхээс ажлаа эхэлсэн. 4 жил дараалан улсын ойн газартай хамтран ажилсны дүнд одоо хуурайшсан өвчилсөн мод байхгүй. Ингэснээр ширэнгэ их ургаж байгаа.Тээл багийн 58,6 мянган гектер дэвсгэр нутгийн 16 хувь нь ойн сан. Энэ баг хамгийн өргөн нутагтай. Хануйн гол хөндлөн урсдаг  хаадын өлгий нутаг даа. Багийнхаа төвд мод үрслүүлэх хүлэмжтэй-гэв. 

Сонирхуулахад, тус багийн төвөөс зүүн тийш  ердөө 38-39 км зайтай алдарт Мухар Хужиртын рашаан, Халхын анхдугаар Зая бандида Лувсанпринлэйн мэндэлсэн газар байдаг аж.

Архангай аймаг: Л.Булган

Related news