Хятадын Төрийн зөвлөлийн шадар сайд “ДАШТ-2018”-ын нээлтийн ёслолд оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БЭЭЖИН. /ТАСС/. БНХАУ-ын даргын тусгай элч, Төрийн зөвлөлийн шадар сайд Сунь Чуньлань ОХУ-д зохион байгуулагдах Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын нээлтийн ёслолд хүрэлцэн ирнэ. Энэ тухай Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Тэрбээр хэлэхдээ “Хятадын Төрийн Зөвлөлийн шадар сайд Сунь Чуньлань ДАШТ-д оролцохоор энэ сарын 12-15-нд Орост айлчилна” гэжээ.
Хөл бөмбөгийн "ДАШТ-2018" 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15-нд ОХУ-ын 11 хотод болох билээ. Энэ сарын 14-нд “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн тоглолтод Орос болон Саудын Арабын багууд тоглох юм. Шигшээ тоглолт мөн л тус цэнгэлдэх хүрээлэнд болох аж.

Э.Аянзаяа
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
16 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days