Нийслэлийн хот тохижилтынхон Чингис хотынхонтой туршлагаа хуваалцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ “Өндөрхаан хот тохижилт” ОНӨҮГ-ын хамт олны урилгаар Нийслэлийн хот тохижилт ОНӨААТҮГ-ын орлогч дарга Н.Пүрэвжаваар ахлуулсан хамт олны төлөөлөл Чингис хотноо ажиллаж байна.
Тэд Чингис хотын удирдлагууд, “Өндөрхаан хот тохижилт” ОНӨҮГ-ын хамт олонд өөрсдийн туршлагаа хуваалцах, шифийн харилцаа тогтоох зорилгоор гурван өдрийн турш ажиллах юм байна.
Өчигдөр тус хамт олон өөрсдийн ажлын дадлага туршлага, хамт олон, амжилтаа танилцуулж, ногоон байгууламж, замын арчилгаа үйлчилгээний талаар танилцуулга, үзүүлэх сургалтыг хийлээ. Мөн өөрсдийн ашиглаж буй автозамын цэвэрлэгээний автомашин, тоног төхөөрөмжийг танилцуулсан юм.
Уулзалт, сургалтын үеэр Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат "Цаашид Чингис хотыг цэвэр цэмцгэр орчин үеийн хот болон хөгжихөд хотын өнгө үзэмж туйлын чухал бөгөөд үүнд зарцуулагдах хөрөнгө, хүчийг нэмэгдүүлж, сүүлийн үеийн техник, технологийг нутагшуулж хэрэгжүүлж эхлэх цаг нь болсон" талаар онцоллоо.
Нийслэлийн Хот тохижилтын газрын хамт олон ийнхүү орон нутагт анх удаа туршлага хуваалцах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд цаашдаа ч Чингис хотын Хот тохижилтын байгууллагатай нягт харилцаа холбоотой ажиллана гэдгээ хэлж байсан юм.

Д.Одонтунгалаг