Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-03 12:32:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо маргааш буюу энэ сарын 04-нд хуралдана.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлаар тэтгэврийн насны нэмэгдэл, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл,  хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, цалин хөлсийг нэмэх талаар хэлэлцэх аж. Мөн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрт тусгагдсан зарим заалтыг хэрэгжилтийг хангах, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох зэрэг иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Ч.Ариунболд
Related news