Зарим авто замыг хааж, шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-25 09:27:59

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ оны зам засварын ажлыг эхлүүлээд буй.


Энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 1, 2, 20-р хорооны нутаг дэвсгэрт Чингисийн өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчлэх юм. Уг замыг энэ сарын 27-ны 23:00 цагт хааж, 29-ний 12:00 цагт нээх аж. Тус авто замын зорчих хэсэгт өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.


Мөн ХУД-ийн 3 дугаар хорооны "ТЭЦ-III"-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэл борооны ус зайлуулах шугам угсарна. Энэ хүрээнд тус уулзварыг энэ сарын 25-ны 23:00 цагт хааж, 26-ны 06:00 цагт нээх юм. Тус авто замын зорчих хэсэгт сэтлэн борооны ус зайлуулах шугам угсрах ажлыг хийж гүйцэтгэх аж. Иймд иргэд, жолоочдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөв.


 

Related news