Ж.Бат-Эрдэнэ: Автозамын гэмтлээс үүдэлтэй осолд төр хариуцлага хүлээх ёстой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Автозамын салбарын өмнө тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх гарц, гаргалгааг тодорхойлж шийдвэр гаргагчдад зөвлөмж хүргүүлэх зорилго бүхий Зам, тээврийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр "Авто замын чанар-үр ашиг" сэдвийн дор болж байна.
Монгол Улс өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 4277.3 км автозам, 4349.2 урт метр төмөр бетон гүүрийг шинээр барьж, ашиглалтад оруулсан байна. Ингэснээр Монголын автозамын сүлжээ 15.2 мянган км-т хүрсэн гэдгийг ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ зөвлөгөөний нээлтийн үеэр онцлов.
Тэрбээр, “Монгол Улсын хувьд автозамын сүлжээг хөгжүүлэх нь төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хамтын ажиллагаа, сүлжээг өргөжүүлэх гол гарц. Тиймээс шинээр баригдаж байгаа автозамын чанарыг сайжруулах, хуучин замуудын арчлалтыг дээшлүүлэх шаардлагатай байна. Монгол Улс эрс тэс уур амьсгалтай. Үүнээс үүдэн автозам шинээр барьж буй зарим газрууд зураг төслөө боловсруулахаас эхлээд алдаа дутагдал гаргах тохиолдол бий. Тиймээс энэ бүх алдаа дутагдлыг нарийн тодорхойлж, стандарт, дүрэм, журмыг сайжруулах шаардлагатай байна. Дорнод, Дорноговь, Баянхонгор зэрэг долоон аймгийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбох ажил амжилттай хэрэгжлээ. Ирэх жилүүдэд буюу 2020 он гэхэд бүх аймгийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар бүрэн холбоно. Мөн Автозамын осол их гардаг Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын шинэчлэлийн ажил энэ хавар эхэлнэ. Түүнчлэн Улаанбаатар-Налайх зэрэг осол аваар их гардаг автозамуудын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөж байна. Гадны оронд осол гаргасан жолоочид хариуцлага тооцохоос гадна тухайн автозамын эвдрэл гэмтэл болон бусад алдаанаас үүдэн аваар гарсан эсэхийг судлан, төр тодорхой хэмжээнд хариуцлага хүлээдэг. Манайх ч энэ жишгийг нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ чиглэлд холбогдох дүрэм, журам, стандартыг боловсруулж байна” хэмээв.
Одоогийн байдлаар улсын чанартай хатуу хучилттай авто замын 29 хувьд нь ээлжит засвар, 20 хувьд нь их засвар, шинэчлэлийн ажил хийх хугацаа болсон байна. Авто зам, гүүрийн арчлалт, засварын ажлын зардлын суурь норм, нормативын дагуу одоо байгаа улс, улсын чанартай авто замын сүлжээний ашиглалтын түвшинг бууруулахгүйгээр байнгын бэлэн байдлыг хангаж ажиллахад жилд урсгал засвар, арчлалтад 55 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоог ЗТХЯ-наас гаргажээ. Гэвч УИХ-аас 2018 онд 20 тэрбум төгрөг баталсан нь нийт шаардлагатай засвар, арчлалтын ажлын дөнгөж 36 хувийг л хангаж байгаа аж.
Шинээр автозам барьж буй аж ахуйн нэгжүүд инженер, геологийн суурь судалгаагаа дутуу хийснээс чанаргүй автозам барьдаг гэдгийг МХЕГ-ийн автозамын улсын ахлах байцаагч Ш.Гэрэлт-Од илтгэлдээ дурьдлаа. Тэрбээр, "Суурь судалгааны ажлыг сайн гүйцэтгэх, хөндлөнгийн шалгалтын байгууллагуудын хариуцлага, чадварыг дээшлүүлэх шаардлагатай. Олон улсад автозамын зөвлөх үйлчилгээ, хяналтын систем, стандарт бий. Энэ жишгийг Монголд нэвтрүүлж, автозам барьж буй аж ахуйн нэгжид зөвлөх үйлчилгээ үзүүлдэг болсноор автозамын чанар дээшилнэ" хэмээв.
Зөвлөгөөний төгсгөлд автозамын чанар, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр зөвлөмж боловсруулж, Засгийн газар болон холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм. Зөвлөгөөн үргэлжилж байна.

Ч.Ариунболд