Ажил олгогчид хөндлөнгийн үнэлгээ хийх ур чадвар эзэмшлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. МСҮТ-ийн төгсөгчдийг суралцаж байх хугацаанд нь болон төгсөхөд нь хөндлөнгийн үнэлгээ буюу сурагчдын мэргэшлийг баталгаажуулах үйл ажиллагаанд оролцогчдыг чадавхжуулах сургалтад ажил олгогчид оролцлоо. Хэнтий аймгаас ажил олгогч таван байгууллага хамрагджээ.
Суралцагсад сурах хугацаандаа болон төгсөөд ажлын байранд очиход эзэмшсэн байх ур чадвар, ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтнууд бэлтгэгдэж чадаж байгаа эсэхийг суралцаж байх явцад нь үнэлэх юм. Мөн тухайн суралцагсдыг төгсөхөд нь ур чадвараа эзэмшсэн эсэхэд хөндлөнгийн үнэлгээ, баталгаажилт хийх зэрэг ур чадварыг ажил олгогчид эзэмшсэн байна.
Эхний хоёр өдрийн сургалтуудад Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын МСҮТ болон Политехник коллежуудтай хамтран ажиллах ажил олгогчийн төлөөлөл бүхий 20 хүн хамрагдсан бол дараагийн өдрүүдэд сургуулиудын сургалтын албаны менежерээр ахлуулсан 20 хүн оролцжээ.

Д.Одонтунгалаг