Хэнтий аймгийн хэмжээнд нийт 12 мянга гаруй толгой мал хорогдоод байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн хэмжээнд нийт 12061 толгой мал хорогдоод байгаа талаар тус аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Хэнтий аймгийн хэмжээнд энэ өвөл 18 сумын 88 багийн 7,2 мянган малчин өрхөд 4,4 сая толгой мал өвөлжиж, хаваржиж байгаа бөгөөд отроор гадны нийт зургаан аймгийн 115 өрхийн 109105 толгой мал өвөлжиж, хаваржиж байна
Одоогийн байдлаар Галшар, Дархан, Баянмөнх, Батноров Баян-Овоо, Хэрлэн, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Мөрөн сум цагаанаар зудархуу, Дадал, Норовлин сумын нутагт цасан бүрхүүл тогтоогүйгээс хараар зудархуу, Баянхутаг, Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны отрын бүс нутагт гадны аймгуудаас их хэмжээгээр мал оторлон ирсэн учраас бэлчээрийн даац хэтэрч туурайн зуд үүсэж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.
Он гарсаар хүйтний эрч чангарч, шөнөдөө -40 хэм хүрч байгаа тул малын хэвтэр хөлдөх, хээл хаях явдал ихэссэн байна. Тус аймгийн Засаг даргын 2017 оны А\332 дугаар захирамжаар ОБГ-ын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс тэжээлийг Батноров, Дархан, Баянмөнх, Бор-Өндөр, Жаргалтхаан, Галшар сумдад тус бүрт 1000-4000 боодол буюу нийт 550 тн өвс тээвэрлэж байршуулаад байна. Цаашид хаваржилтын нөхцөл хүндрэх нь тодорхой болж байгаа тул улсын нөөцийн салбар цэгүүдээс 170 тн өвс, 100 тн тэжээлийг үнээс чөлөөлөх болон хөнгөлөлттэй үнээр олгох асуудлыг шийдвэрлүүлэн ажиллаж байна.

Д.Одонтунгалаг