Жендерийн талаар төрөөс баримталж буй бодлогыг танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХЯ-наас ирэх сарын 01-нд Төрийн ордонд “Жендэр ба хөгжил” үндэсний чуулган зохион байгуулах болжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болох энэхүү чуулганаар жендэрийн талаарх олон улсын чиг хандлага, төрөөс баримталж буй бодлогыг танилцуулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийг сурталчилах юм. Мөн жендэрийн тэгш эрхийг хангахад төр, хувийн хэвшил болон хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжийг бүрдүүлэх чиглэлээр Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх, ХНХ-ын сайд С.Чинзориг болон салбарын төлөөлөл оролцож, илтгэл хэлэлцүүлэх аж. Түүчнлэн 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, төрийн болон ТББ, иргэний нийгмийн, хэвлэл мэдээллийн байгууллагын 500 гаруй төлөөлөгчид оролцох аж.
Чуулганаас Тогтвортой хөгжлийн зорилт, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, төр, ТББ, хэвлэл мэдээллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх зэргийг тусгасан зөвлөмж гаргаж, шийдвэр гаргагчдад хүргүүлэхээр төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд