Пёнчаны олимпийн наадамд оролцохоор шийдсэн тамирчдаа дэмжиж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА. /ТАСС/. Оросын төрийн далбаан дор бус, харин олимпийн тугийн дор "Оросын олимпийн тамирчид" нэрээр Пёнчаны өвлийн олимпийн наадамд тамирчидаа оролцохыг дэмжиж буйгаа ОХУ-ын Олимпийн хорооны тэргүүн Софья Великая мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.
“Манай тамирчдыг олимпийн тугийн дор "Оросын олимпийн тамирчид" гэсэн нэрээр 2018 оны өвлийн олимпийн наадамд оролцуулах шийдвэрийг Олон улсын олимпийн хорооноос гаргасантай холбогдуулан бид өнөөдөр хуралдаж, тамирчдынхаа санаа бодлыг сонслоо. Тамирчдын дийлэнх нь Пёнчаны олимпийн наадамд оролцох хүсэлтэй байна. Бид тамирчдынхаа хүслийг хүндэтгэж байна. Тамирчид маань Оросын төрийн далбаан дор олимпийн наадамд оролцохгүй хэдий ч Орос улсаа төлөөлөн оролцох болно” хэмээн С.Великая мэдэгдсэн байна.

Э. Аянзаяа
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
12 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days