МУИС-ийн эрдэмтэд Баянхонгорт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРМУИС-ийн эрдэмтэн багш нарыг аймгийн Засаг дарга албан ёсоор хүлээн авч уулзан, "Чанарын удирдлагын тогтолцоог орон нутагт нэвтрүүлэхдээ хөрс сууриндаа нарийн нягт шингэсэн, хоорондоо уялдаа холбоотой байх ёстой" гэдгийг онцлоод, мэдлэг чадвараасаа төрийн албан хаагчдад хуваалцахаар ирсэнд талархал дэвшүүллээ.
Сонирхуулахад, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрөөс Баянхонгор, Сэлэнгэ, Увс аймгуудад 2013 оноос эхлэн уул уурхайн тогтвортой орон нутгийн хөгжлийн төлөөх Орон нутгийн цогц хөгжил-түншлэл шинэ үзэл баримтлал төслийг хэрэгжүүлж байгаа аж. Энэ төслийн гол онцлог нь ЗДТГ, Иргэд – ТББ, Орон нутгийн жижиг дунд үйлдвэрүүд, Орон нутагт үйл ажиллагаа явуулж уул уурхайн компаниуд гэсэн дөрвөн талын оролцогчын эрх тэгш оролцоо, хөгжил, хандлагыг чадваржуулахад чиглэдэг байна. Сэлэнгэ, Увс аймгууд ISO-9001 стандартыг биелүүлж сертификат батламжаа авсан бол ирэх онд Баянхонгор аймаг тус стандартыг бүрэн хэмжээнд нэвтрүүлнэ гэж төлөвлөж байгаа аж.