БАЯНХОНГОР: Цагаан булагийн хадны зураг хүүхдийн сэдвээс бүрдсэн байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-06-26 15:38:23

Баянхонгор, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Шинэжинст суманд орших Цагаан булагийн хадны зураг нь хүүхдийн сэдвээс бүрдсэн зургуудын цогцолбор юм. Шинэжинст сум аймгийн төвөөс 261 км, Улаанбаатар хотоос 900 км зайтай.

Энд хүүхэд гулгасаар байгаад хадыг хонхойлгон мөлгөр гадаргуутай болгосон болов уу гэмээр гулсуур хад, 3-4 хүүхдийн гишгэж явсан мөр бүхий хадны хонхрууд, хадан хэв гарган бүтээсэн хэвтэж буй хүүхдийн дүрс зэрэг олон зураг дүрслэл байдаг.


Хэвтэж буй хүүхдийн дүрсийг ажиглан харвал гарын дунд хуруунууд бусдаасаа 2 дахин урт, үзүүр дээрээ том товгортой, толгой дээрээ цагираг хэлбэрийн антен шиг дүрслэлтэй, чих нь урт нарийхан, хөл нь майга богинохон, ахар сүүл нь урт байдалтай байдаг.

Мөн морины дүрс байгаад, түүний хажууд хар өнгөөр бичсэн дүрс үсгийн бичээсүүд байдаг. Энэхүү Цагаан булагийн хадны сүг зургийг судалсан зарим эрдэмтэд эдгээр дурсгалыг өөр гараг ертөнцийн оюун ухаантны бүтээл байж болох юм гэж үзсэн байдаг.

Related news