БАЯНХОНГОР: Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхэд спортоор хичээллэх боломжийг бүрдүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийг спортоор хичээллэх, хөгжүүлэх хэрэглэгдэхүүнээр хангалаа.
Аймгийн хэмжээнд 15 хүртэлх настай 346, 16-18 настай 29 нийт 375 тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийг спортоор хичээллэх, хөгжүүлэхэд шаардагдах сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг аймгийн 2025 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байгаа юм.
Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийн спортын хэрэглэгдэхүүнд орон нутгийн төсвөөс 25.0 сая төгрөг зарцуулж пара бочегийн 2 иж бүрдэл /талбайн дэвсгэр, хоолой хүрээ, бөмбөг, туг/, заалны хоккей 2 иж бүрдэл /хаалга, бөмбөг, цохиур, хаалгачийн хувцас/, цасны гүйлтийн гутал /насны ангиллаар/ зэрэг хэрэглэгдэхүүнийг нийлүүлж аймгийн Биеийн тамир спортын газарт хүлээлгэн өгсөн байна. Хэрэглэгдэхүүнээр хангаснаар тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүд пара боче, заалны хоккей, өвлийн цасны гүйлтийн спортоор хичээллэх нөхцөл бүрдэж байна.
Аймгийн Биеийн тамир спортын газараас тусгай хэрэгцээ шаардлагатай эцэг, эх асран хамгаалагчдыг хүүхдүүдээ спортоор хичээллүүлж, хөгжүүлэхэд нь идэвх санаачилга гарган холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг уриаллаа.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
13 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days