Олон улсын наадмаас олзтой ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 17:23:36

Баян-Өлгий аймгийн ХД театрын хамт олон Казахстанд болсон урлагийн наадамд оролцоод ирлээ. Казахын тулгар төр байгуулагдсаны 550 жилийн ойн хүрээнд зохиогдсон энэ наадмын жүжгийн уралдаанд тусгай шагнал хүртэж, хоёр бүжиг нь шилдэгээр шалгарсан байна.

Театрын захирал М.Ертай,-Казахстаны Атырау хотод болсон уг наадамд Казахстан, Киргиз улсуудынхтай нийлээд арван нэгэн театр, манайхаас хорин зургаан хүний бүрэлдэхүүнтэй жүжигчид оролцлоо. Жүжгийн уралдаанд тэргүүн байрыг «Бейбарыс ван» жүжгээрээ М.Ауэзовын нэрэмжит эрдмийн театрынхан эзлэж, манайхан нэрт зохиолч Р.Отарбайн«Фариза, Мухагалий хоёр» жүжгээрээ тусгай шагнал хүртэв. Мөн Монголын казахуудын дуу, хуурыг өндөр үнэлж «Бүргэд», «Казах бүжиг» хоёрт шилдэг гэсэн үнэлэлт өгөв. Бид Атырау мужийн дөрвөн район болон Астана хотын Коянды тосгонд тоглолт хийлээ. Казахстаны өндөр хөгжилтэй театруудаас их зүйл сурсанаа олзуурхан эх орондоо буцаж ирэв. Одоо дээрх жүжгээ Монгол эх орныхоо үзэгчдэд өргөн барих болно гэлээ.

                                                                                                           Ш.Айзаря  

 

Related news