Гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-25 10:27:01
Архангай /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр 06:30 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор эхэлж, хэлтэс албадын удирдлагууд, алба хаагчид,  сумдын дарга нар, аж ахуй нэгжүүдийн 500 гаруй албан хаагч, 40 гаруй тээврийн хэрэгсэл бэлэн жагслаа. Сургуулийн үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургууль явууллаа.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн үеэр Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд орж, "Газар хөдлөлт“ гэсэн цагийн байдлын дагуу бүлгээр ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн нээлтийн арга хэмжээнд энэ сургуулийн удирдагч, ОБЕГ-дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбаатар нарын удирдлагууд оролцож байгаа юм.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн үеэр Аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах 12 албадын удирдах бүрэлдэхүүн “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлтийн болон ой хээрийн түймэр, зудын нөхцөл байдлыг үнэлэх зэрэг цагийн байдлын өгөгдлийн дагуу бүлгээр ажиллана. 
 
Б.Гэрэлт-Од
Related news