Ирэх бямба гарагт бүх нийтээр мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-09 17:39:01
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Мод тарих үндэсний өдөр”-ийн намрын үйл ажиллагааг ирэх бямба гарагт зохион байгуулахаар боллоо.
Аймгийн хэмжээгээр энэ удаагийн бүх нийтээр мод тарих өдөр 40000 орчим мянган мод, бут сөөг тарихаар төлөвлөж байна. Насанд хүрсэн  иргэн 1, байгууллага бүр 5 ширхэг мод тарих аж.
Мод тарьж ургуулах, услах, арчлах боломжгүй иргэн бүрээс нэг, аж ахуйн нэгж, байгууллага бүрээс таваас доошгүй модны зардлыг тусгайлан төвлөрүүлж, ойн анги болон мэргэжлийн байгууллагаар мод тариулах арга хэмжээ авахыг сумын Засаг дарга нарт даалгасан байна.
М.Батжаргал
Related news