БУЛГАН: Малчдын түвшинд хадланг 171 хувиар давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-09-30 11:55:40

Булган, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд малчдын түвшинд байгалийн хадлан 271.9 хувь, тэжээл 17.5 хувь, давс шүү 35.1 хувийг бэлтгэсэн байна. Сумдын аюулгүйн нөөцөд хадлан 43 хувь, тэжээл 12.7 хувь бэлтгээд байгаа нь малчид өвөлжилтийн бэлтгэлдээ онцгой анхаарч, хадланг 171,9 хувь давуулан биелүүлжээ. 


Аймгийн хэмжээнд малчдын түвшинд 111.2 мянган тн байгалийн хадлан, 12.2 мянган тн тэжээл, 1.6 мянган тн гар тэжээл, 13.1 мянган тн давс хужир, шүү бэлтгэх төлөвлөгөөтэй ажээ.


Одоогийн байдлаар малчдын түвшинд 87.6 мянган тн байгалийн хадлан, 217 тн сүрэл, 587 тн ногоон тэжээл, 845 тн үйлдвэрийн тэжээл, 643 тн гар тэжээл, 54 тн дарш ногооны хаягдал, 4.6 мянган давс, хужир, шүү бэлтгээд байна.


Засгийн газрын 2025 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 56 дугаар тогтоолын хавсралтаар аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх хэмжээг шинэчлэн тогтоосон бөгөөд аймгийн нөөцөд 758 тн өвс, 657 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 1516 тн өвс, 1314 тн тэжээл бэлтгэнэ. Сумдын аюулгүйн нөөцөд 652.4 тн өвс, 167.5 тн тэжээл бэлтгэжээ.


Хадлан бэлтгэлийн ажилд дугуйт трактор 128, трактор хадуур 52, трактор тармуур 42, хаман боогч 237, гар хадуур 901, бага оврын трактор хадуур 976, хүн хүч 2604 ажиллаж байна.







Related news