Авто замын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр баригдаж байгаа Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооноос 31 дүгээр хороо хүртэлх авто замын барилгын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна.
6 метр зорчих хэсэгтэй, хоёр талдаа тус бүр 1 метр өргөн явган хүний зам, ус зайлуулах хоолой бүхий 1.03 км урттай тус замыг “Норов зам” компани барьж буй юм. Автозамыг ирэх сарын 01-нд хүлээлгэн өгөх гэрээтэй аж.
Тус зам нь цаашаа нэгдүгээр хорооллоос Гэмтлийн эмнэлэг хүртэл баригдаж байгаа байгалийн чулуун замтай холбогдох юм.

Ч.Ариунболд