Сэлэнгэ сумын багууд халуун устай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн улсын тэргүүний Сэлэнгэ сумын хөдөөгийн багууд халуун усны үйлчилгээтэй боллоо.
Тариахтай багийн халуун ус ажиллаж эхэлсэн бол удахгүй 3, 4-р багийн халуун усны байр ашиглалтад орох юм. Орон нутгийн хөгжлийн сангаас тус бүр 15 сая төгрөгийн санхүүжилт олгож, халуун устай болгосон гэж сумын Засаг дарга Ш.Насандулам ярилаа.
Багийн иргэд орон нутгийн хөгжлийн сангаас олгосон санхүүжилт дээр хөрөнгө оруулалт хийж цаашид үйлчилгээнийхээ орлогоор зардлаа нөхөх аргаар ажиллаж байгаа юм байна. Багийн халуун ус шүршүүр, саун, үсчин зэрэг үйлчилгээгээр иргэдэд үйлчлэх аж.

М.Батжаргал
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
13 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days