Хадлан бэлтгэх ажил 24,8 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймагт уулын хадлан энэ сарын 1-нээс, голын хадлан 10-наас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 15636,4 тн хадлан бэлтгэж, ажил 24,8 хувьтай явагдаж байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн албанаас мэдээллээ.
Энэ жил аймгийн хэмжээнд 63050 тн хадлан бэлтгэхээр төлөвлөсөн ба сум тус бүр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 50 тонн өвс, 20 тонн тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэхийг аймгийн Засаг дарга үүрэг болгосон юм.
Түүнчлэн тариалалт хийгдсэн нийт 1053,3 га талбайгаас энэ зуны цаг агаарын байдлаас шалтгаалан төмсний 8,4 хувь, хүнсний ногооны 0,5 хувь, үр тарианы 2 хувь, малын тэжээлийн 14 хувь, жимс жимсгэнийн 0,2 хувийг тус тус алджээ. Мэргэжлийн байгууллагаас гаргасан ургацын урьдчилсан балансаар 1276 тн төмс, 725,2 тн хүнсний ногоо, 137 тн үр тариа, 1256 тн малын тэжээл, 81,7 тн жимс жимсгэнэ хураан авах тооцоо гараад байгаа аж.

Ө.Нурболат
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
4 days