Боксын тамирчид Шимада хотод бэлтгэл хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2017-08-07 12:18:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар Япон Улсын Шимада хотын Засаг дарга Сомэяа Кинүё тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

“Токио-2020” олимпийн наадмын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд БСШУСЯ тус хоттой хамтран ажиллах санамж бичгийг өнгөрөгч гуравдугаар сард үзэглэсэн юм.  
 
Уулзалтын үеэр талууд санамж бичгийн талаар болон “Токио-2020” олимпийн наадмын бэлтгэл ажлын талаар санал солилцов. Монгол Улсын боксын баг, тамирчид Шимада хотод бэлтгэл  хангахаар төлөвлөөд байгаа аж.

Ж.Болор
Related news