Монголын импортын тарвас эрүүл гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол улсад урд хөршөөс импортоор орж ирж буй тарвас чанар, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарлаа.
МОНЦАМЭ агентлаг БНХАУ-ын Жэжянь мужид тарвасны халдварт өвчин тархсан тухай мэдээлж ард иргэддээ сэрэмжлүүлсний дагуу Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн болон Улсын мэргэжлийн хяналтын газар яаралтай арга хэмжээ авч Монгол улсын тарвас импортлогч бүх компанийн нэр дурдсан бүтээгдэхүүнд шинжилгээ хийжээ. Мөн тухайн мэдээлэл гарсан 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Өмнөд хөршөөс орж ирж буй тарвасыг гүний нарийн шинжилгээнд хамруулсан байна. Дээрх шинжилгээний дүгнэлтийг Монголын хүнсний импортлогчдын холбооны тэргүүн Б.Байгалмаа МОНЦАМЭ агентлагт ирж албан ёсоор танилцууллаа. Хятад улсаас тарвас импортлогч 22 компани байдаг бөгөөд тэд бүгд Хэбэй мужийн Шандун хотын итгэмжлэгдсэн агро паркаас оруулж ирдэг юм байна. Харин тарвасны өвчин тархсан гэгдэх Жэжянь мужийн Нинбо, Далянь хотоос Монголд тарвас импортолж байсан удаагүй бөгөөд зөвхөн Монголтой хил залгаа хойд мужийн хотуудаас авдаг байна.

Б.Занданхүү