Хуулийн байгууллагуудын нэгдсэн сургалт үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Ирэх сарын нэгнээс хэрэгжиж эхлэх “Эрүүгийн хууль”, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Прокурорын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хуулийн байгууллагуудын алба хаагчдад мэдлэг олгох сургалт болов.
Ирэх сарын нэгнээс хэрэгжиж эхлэх “Эрүүгийн хууль”, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Прокурорын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хуулийн байгууллагуудын алба хаагчдад мэдлэг олгох сургалт болов. Сургалтад Дархан-Уул аймаг дахь анхан болон давж заалдах шатны Шүүх, Прокурорын газар, Тагнуулын газар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба зэрэг хуулийн байгууллагын 300 гаруй алба хаагчид хамрагдаж байна. Аймгийн ЗДТГ-ын Хууль, Эрх зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг: “Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Хууль, зүй Дотоод хэргийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 28, А/49, А-141 дүгээр хамтарсан захирамжийн дагуу энэ удаагийн сургалтын зохион байгуулж байна. Шинээр мөрдөгдөж эхлэх болон нэмэлт өөрчлөлт орсон хуулиудын талаар хуулийн байгууллагуудын ажилтнуудад уг хуулиудыг хэрхэн хэрэглэх талаар арга зүйн зөвлөгөө өгч танилцуулж байна” гэв. Сургалт энэ сарын 19-23-ны өдрүүдэд үргэлжилж өндөрлөнө.
Б.Норовсамбуу