Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөрөгтэй дугтуй, марк хэвлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-30 21:19:37

Европын парламентаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хөрөгтэй дугтуй, марк хэвлүүлсэн байна.

Тус парламентын хүндэт индрээс үг хэлсэн дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүдийн хөрөгтэй дугтуй, марк хэвлүүдэг нь Европын парламентын уламжлал ажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 2015 оны зургадугаар сарын 8-10-нд Европарламентад айлчлан мөн сарын 9-ний өдөр үг хэлсэн билээ. Уг үйл явдалд зориулан гаргасан дугтуй, марк нь шуудангийн бусад дугтуй, маркийн адил үнэт цаас бөгөөд захидал харилцаа, шуудан холбоонд ашиглах боломжтой юм байна.

Related news