Монгол үйлдвэрийн 100 гаруй шаазан цуглуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-19 13:56:26
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төв, дөрөвдүгээр багт оршин суугч Ч.Батмөнхийн цуглуулгыг танилцуулж байна. Тэрээр 10 гаруй жилийн өмнөөс эхнэр М.Цэвэлмаагийн хамтаар Монгол үйлдвэрийн шаазан эдлэлүүдийг цуглуулж эхэлсэн нь өдгөө 100 хол давах тооны болжээ.

"Бидний хобби-г мэдэх хүмүүс нь бэлэглэх нь бий. Үнэ хаяж худалдаж авсан нь ч байгаа. Зарим нь танайд байхгүй тийм шаазан тэднийд байна лээ гэж хэл дуулгана гээч. Цуглуулгынхаа нэр төрлийг олшруулахын тулд заримдаа олон байгаа шаазангуудаасаа сольж авах тохиолдол ч бий" хэмээн гэргий М.Цэвэлмаа ярив. 

Бүгд л монгол үйлдвэрийнх, ижил загварынх хэрнээ сайн ажиглавал хэлбэр хийц нь арай өөр байх аж. Мөн Монгол үйлдвэрийн аяга шаазан, лонх хундага тэргүүтэн төрөл төрлөөрөө тэднийд байсан. Бага насны хүүхэдтэй болохоор тун ховор нандин эдлэлүүдээ авдрандаа хадгалахаас өөр аргагүй болсныг гэрийн эзэн хэлж байв.  

Өдгөө тэднийх азарга адуутай, сүрэг тэмээ, сарлагтай, цөөнгүй тооны хургачинтай "малчин өрх" болоод байна. 
                                                                                                                                                                  Б.Мөнхзул
Related news