“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлт аймгийн Нэгдсэн Эмнэлгийн гадна талбайд болов. Нээлтэд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, Төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат үг хэлсэн бол аймгийн ЗДТГ-ын НБХ, ЭМГ, Нэгдсэн Эмнэлэг, Эрүүл мэнд, Нийгмийн Даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж Үйлчилгээний газар, ЭМГ-ын НЭМТ зэрэг 18 байгууллагын 280 гаруй хүн оролцлоо.
Хөтөлбөрийн товч танилцуулгыг аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл хийв. Тэрбээр уг мэдээлэлдээ: “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил орон даяар эхэлж байна. Манай аймгийн хувьд энэ ажлыг хийх тусгай төлөвлөгөө гарч бүх сумдад болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн бүх байгууллагууд нэгэн жигд ажиллаж хөтөлбөрийн заалтуудыг хэрэгжүүлж ажиллана. Тухайлбал: аймгийн хэмжээнд Элэгний В,С вирус илрүүлэх шинжилгээнд 40-65 насны 26810 хүн хамрагдана” гэв. Мөн үеэр аймгийн ЭМГ-ын дэргэдэх Нийгмийн Эрүүл мэндийн төвийн 11 эмч сувилагч “Хөдөлгөөн эрч хүч” дасгалыг оролцогчдын хамт хийж үзүүллээ.
Б.НоровсамбууХөтөлбөрийн товч танилцуулгыг аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл хийв. Тэрбээр уг мэдээлэлдээ: “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил орон даяар эхэлж байна. Манай аймгийн хувьд энэ ажлыг хийх тусгай төлөвлөгөө гарч бүх сумдад болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн бүх байгууллагууд нэгэн жигд ажиллаж хөтөлбөрийн заалтуудыг хэрэгжүүлж ажиллана. Тухайлбал: аймгийн хэмжээнд Элэгний В,С вирус илрүүлэх шинжилгээнд 40-65 насны 26810 хүн хамрагдана” гэв. Мөн үеэр аймгийн ЭМГ-ын дэргэдэх Нийгмийн Эрүүл мэндийн төвийн 11 эмч сувилагч “Хөдөлгөөн эрч хүч” дасгалыг оролцогчдын хамт хийж үзүүллээ.